Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-16 15:23:13

2017 оны 05 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/283                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн захирамжлах нь:

 

       1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор зуслангийн ногоон бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд:

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Б.Батшагай;

 

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Д.Пүрэвсүрэн;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Д.Баяр;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга Л.Амармөрөн;

 

-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Р.Дагдан.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооны дарга Ж.Нарантуяа.

            2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөний төслийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

                                       

                                                                                                                      

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД