“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2017-05-16 15:14:16

2017 оны 05  сарын 08-ны өдөр                                      Дугаар А/282                                         Улаанбаатар хот

 

 

 

 

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж”

ОНӨТҮГ-ын зохион байгуулалтын

бүтэц, орон тооны хязгаарыг

шинэчлэн батлах тухай

 

                                               

 

                                               

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 8 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 121 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

        2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “”Бэлчээрийн менежмент төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/493 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД