Сургалт зохион байгуулах тухай

2017-05-16 15:10:31

2017 оны 05 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/281                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Сургалт зохион байгуулах тухай 

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.”Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сангийн хооронд 2017 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн 3.7-д заасны дагуу хороодын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулахад шаардагдах 49.111.200 /дөчин есөн сая  нэг зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг нийслэлийн  2017 оны төсөвт тусгасан Улаанбаатар хотын Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулах үе шаттай арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       2.Удирдлагын академи болон Азийн сантай холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

       3.Сургалт зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хороодын албан хаагчдыг сургалтад бүрэн хамруулахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

   

 

 

 

   

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД