Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-05 15:35:39

2017 оны 05 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/279                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Засгийн газрын 2009 оны 05 дугаар, 2014 оны 34 дүгээр, 2016 оны  249 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн захирамжлах нь:

 

       1.“Биеийн тамирын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал

Гишүүд:

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд;

 

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа;

 

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт,  шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнхүү;            

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л.Чимгээ;

 

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан;

 

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр;

 

-Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Сүхбаатар;

 

-Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга С.Эрдэнэбат;

 

-Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба;

 

-Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү;

 

-Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны  дарга  Р.Очирпүрэв;

 

 -Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан;

  -Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Сүхбаатар;

 

-Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Жамсран;

 

 -Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр.

Нарийн бичгийн дарга

 -Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Н.Өлзийжаргал.

   

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэд хөтөлбөрийн төслийг боловсруулан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /М.Эрдэнэжаргал/-т даалгасугай.

 

 

                                       

                                                                                                                      

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                       С.БАТБОЛД