Газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай

2012-11-02 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
   1. Иргэн Б.Эрдэнэчимэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мах импекс” ХХК-ний зүүн урд талд төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин, барилга барьж Газрын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газар чөлөөлүүлэхээр нийслэлийн Засаг даргын 1/2196 дугаар албан бичгээр өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд төрийн өмчийн газрыг чөлөөлөх үүргийг биелүүлээгүй байх тул дээрх газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсугай.
 
   2. Энэ захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/, нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Н.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай. 
 
   3. Газар албадан чөлөөлөх зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхний ээлжинд нийслэлийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-нд зөвшөөрсүгэй. 
 
   4. Төрийн өмчийн газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг иргэн Б.Эрдэнэчимэгээс гаргуулан төсөвт эргүүлэн төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/, нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай. 
 
   5.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---