Хөрөнгө бүртгэлээс хасах болон шинээр өмч олж авах тухай

2012-11-02 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
   1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны 7 дугаар хороолол барих мастер төлөвлөгөөний Ж-1 хэсгийн барилгажуулах талбайд орсон, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 07-394/1254, 07-45/1451 дүгээр дүгнэлтүүдээр чанарын хувьд муудаж, цаашид ашиглах боломжгүй нь тогтоогдсон, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууц, нийтийн аж ахуйн “Опен хаус” ХХК-ийн балансанд бүртгэлтэй, нийт 511 315 703 /таван зуун арван нэгэн сая гурван зуун арван таван мянга долоон зуун гурав/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй. 
 
   2. Дээрх барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэх, орон сууцны 7 дугаар хорооллын Ж-1 хэсгийн “Гэзэгийн худаг” ХХК-ийн барьсан барилгуудаас 454 ам метр талбай бүхий ажлын байрыг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авах асуудлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулан, тогтоол, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
   3. Барилгажих талбайд орсон барилгуудыг буулгаж, барилгын материалыг үнэлгээний дагуу худалдах, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг орон сууц, нийтийн аж ахуйн “Опен хаус” ХХК /Д.Альгэрмаа/-д үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---