Бохир усны шугам солих ажлыг эрчимжүүлэх тухай

2012-11-01 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
   1. 2011 оноос улсын төсвөөр хэрэгжүүлж буй Монголын Хүүхдийн Ордны барилгын гадна бохир усны шугамын өргөтгөлийн ажлын үлдэгдэл 90 м бохирын шугамыг өргөтгөн солих ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө, богино хугацаанд эрчимжүүлэн, үргэлжлүүлэн дуусгах арга хэмжээ авч ажиллахыг ажлын гэрээт гүйцэтгэгч “Хүчит Чулуут” ХХК /Л.Бат-Эрдэнэ/-д даалгасугай. 
 
   2. Бохир усны шугам солих ажлыг гүйцэтгэх хэвийн нөхцлөөр хангахыг шугамын трасс дайран гарч буй газрын эзэмшигч “Мон-Уран” ХХК-д, шугам солих ажилд зохих чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т, гүйцэтгэгчийн ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т тус тус даалгасугай.
 
   3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай. 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---