Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2017-04-14 14:36:17

2017 оны 04 сарын 14-ний өдөр                                Дугаар А/237                                             Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Засгийн газрын 2016 оны 193 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 110 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Ус түгээх байр шинээр барих болсонтой холбогдуулан “Ус сувгийг удирдах газар” ОНӨААТҮГ-ын  балансад  бүртгэлтэй, энэ захирамжийн хавсралтад заасан 17,031,284  /арван долоон сая гучин нэгэн мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийн үнэ бүхий, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 484 дүгээр, Чингэлтэй дүүргийн   16  дугаар хороонд   байрлах  585 дугаар ус түгээх байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийг буулгах ажлыг зохион байгуулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, балансаасаа хасч, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                                                  С.БАТБОЛД