Гадаад томилолтын тухай

2017-04-14 14:30:50

2017 оны 04 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/234                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Үндэсний их сургуультай хамтын ажиллагаа тогтоох, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилчдыг гадны өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг судлах зорилгоор Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгыг 2017 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

         2. Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгад даалгасугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД