Нийслэлийн Засаг захиргааны байруудын нэрийг өөрчлөх, хөрөнгө шилжүүлэх тухай

2012-10-31 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.1.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын байрлаж буй байруудын нэрийг нэгдүгээр хавсралт ѐсоор баталсугай.

   2. Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр, 2 дугаар байр, 4 дүгээр байр, 5 дугаар байр, 6 дугаар байруудыг Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлж, өмчийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

  3. Дээрхи байруудыг Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөх комиссыг хоѐрдугаар хавсралтаар байгуулж, Засаг захиргааны байгууллагуудын байрших байруудад зохих хуваарилалт хийж, хаягийг шинэчлэн байршуулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

   4. Нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан, хяналт тавьж ажиллахыг Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/-т даалгасугай. 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---