Дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай

2012-10-31 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Улаанбаатар хотын Захирагчийн харъяа “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГазрын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, орон тоог 2 дугаар хавсралтаар, бүтэц зохион байгуулалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

   2.“Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГазрын бүтэц, орон тоо, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/-д үүрэг болгосугай.

   3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 262 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---