Филиппин Улсын нийслэл Манила хотод чуулганд оролцуулах тухай

2012-10-31 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж  Азийн хөгжлийн банкнаас  Филиппин улсын нийслэл    Манила    хотод    зохион    байгуулагдах   “2012    оны    Нийтийн    Тээврийн Чуулган”-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Амарсанааг 2012 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд оролцуулсугай.

   2. Холбогдох зардал  5 534 140 /таван сая таван зуун гучин дөрвөн мянга нэг зуун  дөч/  төгрөгийг  гадаад  арга  хэмжээний  зардлаас  гаргахыг  Тамгын  газар
/Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   3.  Чуулганд  оролцсон  тухай  тайланг  ирснээс  хойш  14  хоногийн  дотор Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Э.Амарсанаад даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---