Ажлын хэсэг байгуулах тухай

2012-10-31 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбосон амины орон сууцны жишиг хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, техник технологийг судалж нэвтрүүлэх, зураг төсөл судалгааны ажлыг эрчимжүүлэн, зургийн даалгавар боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

   2. Нийслэлийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гарган, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн дарга Н.Гантөмөрт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---