Шагнах тухай

2012-10-25 00:00:00

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 373 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил хөдөлмөр, нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнасугай.

   2. Шагналд шаардагдах 3’560’000 /гурван сая таван зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---