Буцалтгүй тусламж олгох тухай

2012-10-23 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Цахиурын төрсөн ээж хүнд өвчний улмаас нас нөхчиж амьдралд нь хүнд гачигдал тохиолдсон тул 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

   2.Буцалтгүй тусламжид олгох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж олгохыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---