Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2012-10-23 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны  “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/355 дугаар захирамжаар батлагдсан Сонгинохайрхан дүүргийн Орбит 48-н айлын орон сууцны бохир усны шугам болон насос станц шинэчлэх ажлын  тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн 16,5 /арван зургаан сая таван зуун мянга/ сая төгрөгийг тус байрны бохир усыг  зайлуулах шугам сүлжээ тавих нэмэлт  ажилд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

   2.Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

   3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т  тус тус  даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---