Журам батлах тухай

2012-10-23 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “г”, 29.2,  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.“Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийн “1200” тусгай дугаарын телефон утас,  www.ub1200.mn цахим хуудсаар  хүлээн авсан  иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай журам”-ыг хавсралтаар баталсугай.

   2.Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шуурхай барагдуулах ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Өргөдөл,  эрэлт хүсэлт шийдвэрлэх алба”-ыг байгуулан ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

   3.“Өргөдөл,  эрэлт хүсэлт шийдвэрлэх алба”-ны 2012 оны үйл ажиллагааны зардлыг Тамгын газрын 2012 оны төсвийн тодотголд тусгуулж батлуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

   4.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг батлагдсан журмын дагуу барагдуулж, хариу өгөх үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг  хангуулж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---