Ажлын хэсэг байгуулах тухай

2012-10-19 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох санал боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

   Ажлын хэсгийн  дарга   Н.Батаа        Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
                              Гишүүд:  Э.Ганхүү        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                               Б.Нандинжаргал    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
                                               О.Машбат        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга             
                                               С.Энхбаатар        Нийслэлийн Татварын газрын дарга
                                               Ш.Төмөрбаатар    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
                                               Т.Батбаяр        Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт,  эдийн засгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч
                                               Б.Ганболд        Нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга
                                               Д.Дашцэцэг        Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга
                                               Б.Норжинлхам    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогын эдийн засагч

   Нарийн бичгийн дарга  М.Алтанцэцэг        Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч

   2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хуульд заагдсан хязгаарын хүрээнд шинэчлэн тогтоох саналыг боловсруулан, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 2012 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн дотор хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Н.Батаа/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---