Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6–гийн “З”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас зохион байгуулж буй “Гадаадын хотуудын төрийн албан хаагчдын 12 дахь сургалт”-д оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Л.Ганхөлөгийг БНСУ-ын Сөүл хотод 2012 оны 10 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд томилон явуулсугай.
2. Холбогдох зардал болох 1 188 065 /Нэг сая нэг зуун наян найман мянга жаран тав/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Сургалтад оролцсон тухай тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Л.Ганхөлөгт даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
---oOo---