Захирамжинд нэмэлт оруулах тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 86 дугаар тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/187 дугаар захирамжийн  нэгдүгээр хавсралтын 3 дах заалтанд “Хайрхан, 22-р байр” гэсний дараа “25-р байр” гэж нэмсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---