Цалин урамшуулал олгох тухай

2012-10-05 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 131 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Цэвэр агаарын сангаас санхүүжигдэж буй 261,6 /Хоёр зуун жаран нэгэн сая, зургаан зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн цалинд дүүргүүдэд шилжүүлэн ажиллахыг Агаарын чанарын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Батсайхан/-д  даалгасугай.

   2. Цэвэр агаарын сангаас санхүүжигдэж буй 43.768.037 /Дөчин гурван сая долоон зуун жаран найман мянга, гучин долоон/  төгрөгнөөс хязгаарлалтын бүсийн хороодод ажиллах гэрээт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан цалинжуулан ажиллахыг Агаарын чанарын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Батсайхан/-д  даалгасугай.

   3. Хөрөнгө зарцуулалтанд хяналт ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-д, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Д.Пүрэвдаваа/-д тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---