Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2012-10-17 00:00:00

   Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсгийн  2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр иргэн Г.Сарангэрэлийн “Хонгор нархан”, иргэн Ж.Мөнхтогтохын “Зулзаган царс”, иргэн Б.Номинцацралын “Үжингийн найзууд”, П.Одгэрэлийн “Марал”, М.А.Попов, Л.Дугаржав, Н.Алтанзул нарын “Шүүдэрхэн-2” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

   2. Энэ захирамж гарсантай холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын        2007 оны 448 дугаар захирамжийн “Хонгор нархан”, “Зулзаган царс”, 2008 оны     288 дугаар захирамжийн “Марал”,  2011 оны 482 дугаар захирамжийн    “Шүүдэрхэн-2”, 2010 оны 434 дүгээр захирамжийн  “Үжингийн найзууд” цэцэрлэгт холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

   3.Тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тухай шийдвэрийг хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч нарт болон харъяа татварын албанд мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газар  /Ц.Отгонбагана/-т  үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---