Нэрэмжит тэтгэмж олгох тухай

2012-10-12 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Амьжиргааны  баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа хавсралтанд нэр дурьдсан нийт 9 оюутанд “Хотын даргын нэрэмжит тэтгэмж”-ийг  буцалтгүй тусламж болгон олгосугай.

   2. “Хотын даргын нэрэмжит тэтгэмж”- ийг  олгоход  шаардагдах  4.522 500
/ дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга таван зуу/  төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар  /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   3. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч  Ц.Баатархүүд  үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---