Цэцэрлэг байгуулах тухай

2012-10-12 00:00:00

   Монгол  Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн  29.2,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн   16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүүхэд багачуудыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор Нийслэлийн    Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 192 дугаар цэцэрлэгийг шинээр  байгуулсугай.

   2. Шинээр байгуулагдсан 192  дугаар  цэцэрлэгийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/,  тухайн цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагааны төсвийг 2013 оны төсөвт суулгах,  сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрөл олгох   ажлыг  Боловсролын газар /Ё.Отгонбагана/, цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг тухайн дүүргийн Засаг даргад даалгасугай.

   3. Цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг 2013 онд төсөвт тусгаж санхүүжүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн  хэлтэс  /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

   4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүүд  даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---