Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2016-11-18 00:00:00
2016 оны 11 сарын 18-ны өдөр                                                                  Дугаар А/811                                                                   Улаанбаатар хот
 
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
 
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Засгийн газрын 2007 оны 84 дүгээр, 2013 оны 191 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Согтууруулах ундааны болон тамхины үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, тэдгээрийн үйлдвэрлэл болон тамхины импортын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
 
          2.Үйл ажиллагаандаа “Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам”, “Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ыг тус тус мөрдөж ажиллахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т үүрэг болгосугай.
 
             3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                          ЗАХИРАГЧ                                                          С.БАТБОЛД