“Улаанбаатарын намар” арга хэмжээ зохион байгуулах тухай

2016-09-27 00:00:00
2016 оны 09 сарын 27-ны өдөр                                                                Дугаар А/680                                                      Улаанбаатар хот
 
 
 
“Улаанбаатарын намар” арга хэмжээ
зохион байгуулах тухай
 
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр, 2016 оны 8/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1. “Улаанбаатарын намар” арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.
 
          2. “Улаанбаатарын намар” арга хэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.
 
          3. “Улаанбаатарын намар” арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг холбогдох төсвийн саналын хамт 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор боловсруулан батлуулахыг Ажлын хэсэгт даалгаж,  шаардагдах хөрөнгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                          ЗАХИРАГЧ                                                               С.БАТБОЛД