“Улаанбаатар түншлэл-2016” олон улсын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах тухай

2016-09-06 00:00:00
2016 оны 09 сарын 06-ны өдөр                                                                    Дугаар А/641                                                              Улаанбаатар хот
 
 
 
“Улаанбаатар түншлэл-2016”
олон улсын үзэсгэлэн, яармаг
зохион байгуулах тухай
 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасныг тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын үзэсгэлэн, яармагийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд “Мишээл экспо төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсугай.
 
       2. “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын үзэсгэлэн, яармагийг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Зохион байгуулах хорооноос олгох шагналыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус  баталсугай.
 
        3. “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын үзэсгэлэн, яармагийг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, гадаад, дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өргөнөөр оролцуулан, дүнг Нийслэлийн болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудад танилцуулахыг Зохион байгуулах хороо /Ж.Батбаясгалан/-нд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД