Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

2016-08-30 00:00:00
2016 оны 08 сарын 30-ны өдөр                                                                     Дугаар А/630                                                              Улаанбаатар хот
 
 
 
 
Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн
худалдаа зохион байгуулах тухай
 
 
          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Засгийн газрын 2016 оны 40 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1. Улаанбаатар хотын иргэдийн төмс, хүнсний ногооны  хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор жил бүрийн 8 дугаар сарын 25-аас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулсугай.
 
             2. “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
 
Ажлын хэсгийн ахлагч:
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
Гишүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
 
  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
 
  Дүүргүүдийн Засаг дарга нар
 
Нарийн бичгийн дарга: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
 
          3. “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г дүүрэг тус бүрт 2-оос доошгүй байршилд зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
           
          4. “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулах талаарх мэдээ мэдээллийг хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчид болон иргэдэд шуурхай хүргэж, нийслэлийн зөвшөөрөгдсөн талбай, худалдааны төвүүдэд хуваарилж ажиллахыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн аюулгүйн стандартын хэрэгжилтэд  хяналт тавьж, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

         5. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД