Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод томилолтоор ажиллуулах тухай

2016-08-19 00:00:00
2016 оны 08 сарын 19-ний өдөр                                                                   Дугаар А/611                                                               Улаанбаатар хот
 
 
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын
 Пусан хотод томилолтоор
 ажиллуулах тухай


          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з”, 29.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. БНСУ-ын Пусан хотын Гадаад харилцааны хэлтэс болон Пусан Олон улсын хамтын ажиллагааны сангийн урилгаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох,  хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах уулзалт, сургалтад хамрагдах зорилгоор нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, тус газрын Газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Төмөртогоо, мэргэжилтэн С.Гочоосүрэн  нарыг  2016 оны 09 дүгээр сарын 04-12-ны өдрүүдэд Пусан хотод томилон ажиллуулсугай.
           
          2. Албан томилолтын тайланг ирснээс хойш 7 долоо хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэнд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                              С.БАТБОЛД