Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг зохион байгуулах тухай

2016-03-01 00:00:00
2016 оны 03 сарын 01-ний өдөр                                                                       Дугаар А/164                                                                   Улаанбаатар хот
 
 
Улаанбаатар хотын багц дүрмийг 
боловсруулах төслийг зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай” 32/33, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай” 32/28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.“Улаанбаатар хотын багц дүрэм”-ийг боловсруулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гэрээ байгуулан ажиллаж буй “Ач холдинг” ХХК-д зорилтод тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахыг харьяа агентлаг, газрын дарга, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
          2. Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулж буй гүйцэтгэлийг үндэслэн санхүүжилтийг нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан ажлын Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах ажлын хэсгийн зардал 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
           3. Багц дүрмийн төслийг боловсруулах ажилд гэрээний дагуу хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
 
                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ