Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай

2015-02-09 00:00:00
2015 оны 2-р сарын 09 өдөр                                                              дугаар А/119                                                                                             Улаанбаатар хот
 
Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах тухай
                                                                                                                    
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2015 оны төсөв батлах тухай” 21/32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
          2.Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай.
 
          3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                      ЗАХИРАГЧ                                                               Э.БАТ-ҮҮЛ