Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж, ашиглах тухай

2014-10-17 00:00:00
2014 оны 10 сарын 17 өдөр                                                                                 дугаар А/884                                                                          Улаанбаатар хот
 
 
Иргэдийн оролцоотой газрын
зураглалыг тогтмол баяжуулж,
ашиглах тухай
 
 
                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, 29.2, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
           1.Иргэдийн санал санаачилгыг тусган улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг бодитой болгох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хийгдсэн “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ыг шаардлагатай үзүүлэлтээр тогтмол нэмэгдүүлж, зураглалын үр дүнгээр хийгдсэн www.manaikhoroo.mn цахим хуудсыг тухай бүр баяжуулж , цаашид нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой, бодитой төлөвлөж, зарцуулахдаа тус зураглалыг ашиглан тухайн оны төсөвт тусгуулж, ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
               2.Тус зураглалыг ашиглан дүүргүүд нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой, бодитой төлөвлөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат-д  үүрэг болгосугай.
 
               3. “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ын www.manaikhoroo.mn цахим хуудсыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан системийн өргөтгөл, шинэчлэлт хийж, дүүргийн түвшинд хандалт хийх боломжтой болгох, цаашид цахим хуудасны аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн  технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай. 
 
 
 
 
                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                       САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                       АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                       ОРЛОГЧ                                                        Н.БАТАА